logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    “BYD”, “Geely”-ийн тайлан БНХАУ-ын EV үйлдвэрлэгчдийн хувьцааны өрсөлдөөнийг тодорхойлохоор байна
    Charlotte Yang
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 28 14:00
    153

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    (Bloomberg) -- Сүүлийн үеийн арилжаануудаар БНХАУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгчдийн хувьцааны ханшийн хөдөлгөөн зөрүүтэй болж ирж буй. Иймд энэ долоо хоногт танилцуулах томоохон компаниудын тайлан БНХАУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгчдийн хувьцааны өрсөлдөөнд ямар чиг хандлага давамгайлахыг тодорхойлохоор байна. Тухайлбал: “BYD” гурав дахь улиралдаа дараалан борлуулалтын орлого нь буурсныг тайлагнах хүлээлт давамгайлж байгаатай зэрэгцэн хувьцааны ханш нь сүүлийн арилжаануудад дотоодын өрсөлдөгчдөөсөө хоцорч байгаа юм.

    Харин “Geely Automobile Holdings”-ийн борлуулалт хоёр оронтой тоогоор өсөх төлөвтэй байгаа энэ үед тус компанийн хувьцааны ханш эрчимжсэн хөдөлгөөнтэй байна.

    GEELY.png

    Хөрөнгө оруулагчдын хувьд анхаарах гол үзүүлэлтийн нэг нь гадаад зах зээлийн өсөлт байгаа юм. Учир нь энэхүү үзүүлэлт БНХАУ-ын дотоодын эрэлт сул байгаа үед ашигт ажиллагааны дарамтаа нөхөж чадаж буй эсэхийг харуулах юм.

    Тайлан гарахын өмнө шорт арилжаачид “BYD”-ийн хувьцаанд уналтын позицоо нэмэгдүүлсэн бол “Geely Automobile Holdings”-ийн эсрэг бооцоогоо багасгасан хөдөлгөөнтэй байна.

    Cэтгэгдэл бичих