logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    “Intel”-ийн $6.5 тэрбумын бондод $50 тэрбумын захиалга ирэв
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 28 13:45
    174

    Зургийг: David Paul Morris/Bloomberg

    “Intel” компани бондоор татан төвлөрүүлсэн хөрөнгөөр Ирланд дахь чипийн үйлдвэрээ эргүүлэн худалдаж авна

    (Bloomberg) -- “Intel” компанийн ашиг сүүлийн жилүүдэд буурч байгаагаас үнэлгээний байгууллагууд зээлжих зэрэглэлийг нь бууруулаад байна. Харин даваа гарагт тус компанийн 6.5 тэрбум ам.долларын бондыг худалдан авах захиалгын дүн 50 орчим тэрбум ам.доллар хүрснийг ойрын эх сурвалж мэдээллээ.

    Бондоор татан төвлөрүүлсэн хөрөнгөөр тус компани Ирланд дахь чипийн үйлдвэрээ эргүүлэн худалдаж авахаар төлөвлөжээ.

    Компьютерын чипийн зах зээлд  эзлэх хувиа алдаад буй “Intel” компани технологийн давуу талаа эргүүлэн авахыг хичээж байгаа юм. Зээлжих зэрэглэл нь “А” түвшнээс “BBB” түвшинд буурсан байна.

    2025 онд АНУ-ын Засгийн газар Цагаан ордны зуучлалаар хийсэн хэлэлцээрийн хүрээнд тус компанид хувьцаа эзэмшсэн аж. Өнгөрсөн долоо хоногт “Intel” үйл ажиллагаагаа сайжруулах талд ахиц гаргаж байгаагаа мэдэгдэж, “Wall Street”-ийн тооцооллоос төсөөлөл танилцуулсан юм.

    Cэтгэгдэл бичих