logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    БНСУ Их Британийг гүйцэж түрүүлэн, дэлхийн 8 дахь том хөрөнгийн зах зээл боллоо
    Charlotte Yang
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 28 13:25
    251

    Зургийг: SeongJoon Cho/Bloomberg

    2026 он гарсаар БНСУ-ын хувьцаануудын ханш 45 хувь давж өсөж, нийт зах зээлийн үнэлгээ нь 4.04 их наяд ам.доллар хүрэв

    (Bloomberg) -- БНСУ-ын хувьцаанууд зах зээлийн үнэлгээгээр Их Британийг гүйцэж түрүүлэн, дэлхийн найм дахь том хөрөнгийн зах зээлд тооцогдож эхэллээ.

    БНСУ-ын Хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын нийт зах зээлийн үнэлгээ энэ онд 45 хувь давж эрчимжиж, 4.04 их наяд ам.доллар хүрчээ. Харин ижил хугацаанд Их Британийнх гурван хувиар өсөж, 3.99 их наяд ам.доллар болсныг “Bloomberg”-ийн дата харуулж байна.

    Харин 2024 оны эцсээр Их Британийн хөрөнгийн зах зээлийн үнэлгээ БНСУ-ынхаас бараг хоёр дахин өндөр байсан юм.

    KOREA-PASSED-UK-GFX.png

    Хөрөнгө оруулагчид хиймэл оюунтай холбоотойгоор технологийн тэргүүлэгч компаниудын хувьцаанд төвлөрснөөр ханш нь эрчимтэй өсөхөд гол түлхэц болсон байна. Ялангуяа тус биржийн урдаа барьдаг хоёр компани болох санах ойн чип үйлдвэрлэгч “Samsung Electronics” болон “SK Hynix” энэхүү өсөлтийн хурдыг чиглүүлж буй.

    800 гаруй компани бүртгэлтэй байдаг БНСУ-ын хөрөнгийн зах зээлийн жишиг “Kospi Index”-ийн нийт зах зээлийн үнэлгээний 40-өөс дээш хувийг дээрх хоёр компани дангаараа  бүрдүүлж байна.

    Мөн БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны хэрэгжүүлж буй компанийн засаглалыг сайжруулах шинэчлэл, реформ, зах зээлд ээлтэй бодлогууд нь хувьцааны үнийг дэмжих эерэг нөлөө үзүүлж буйг “JPMorgan Asset Management” онцоллоо.

    unnamed (1).jpg

    Түүнчлэн энэ сард Тайванийн хөрөнгийн зах зээл Их Британийг гүйцэж түрүүлэн зах зээлийн үнэлгээгээр дэлхийд долоодугаарт эрэмбэлэгдэж эхэлсэн байна. Тайванийн жишиг индексийн үнэлгээний 45 хувийг чип үйлдвэрлэгч "Taiwan Semiconductor Manufacturing" компанийн хувьцаа бүрдүүлж байгаа аж.

    Тайванийн хөрөнгийн зах зээл 4.48 их наяд ам.доллароор хэмжигдэж эхэлснээр Канадын зах зээлд дөхөж очоод байна.

    Cэтгэгдэл бичих