logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    Монголбанк: Газрын тосны үнэ баррель нь $120-150 хүрэхэд дотоодод шатахууны үнэ 70-120 хувиар өснө
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 28 11:10
    469

    Зургийг: Bloomberg

    Олон улсын зах зээлд газрын тосны үнэ баррель нь 95 ам.доллар хүрэхэд дотоодод шатахууны үнэ 40 орчим хувиар өсөж, нийт инфляцад 2.8 нэгж хувийн нөлөө шууд үзүүлэхээр байгааг Монголбанкны мөнгөний бодлогын гуравдугаар сарын тайланд мэдээлсэн байна. Харин 120-150 ам.доллар хүрэхэд шатахууны үнэ 70-120 гаруй хувиар нэмэгдэх тооцоолол гарчээ.

    Газрын тосны үнэ баррель нь 95 ам.доллар хүрэхэд шатахууны үнэ 40 орчим хувиар нэмэгдэнэ. Шатахууны үнэ нэмэгдэх нь төлбөрийн тэнцлийн алдагдлыг тэлж, төгрөгийн ам.доллартой харьцах ханш суурь төсөөллөөс дунджаар 100 орчим төгрөг, ирэх онд 150 орчим төгрөгөөр суларна. Улмаар тээвэрлэлт, үйлдвэрлэлийн зардал нэмэгдэх дам нөлөөгөөр бусад бараа, үйлчилгээний үнэ өсөж, нийт инфляц суурь төсөөллөөс энэ онд 4.4 нэгж хувиар, ирэх онд 1.4 нэгж хувиар тус тус өсөхөөр байна.

    28-1.JPG

    Харин 120 ам.доллар хүрч өсөх тохиолдолд шатахууны үнэ 70 гаруй хувиар нэмэгдэнэ. Мөн ам.долларын ханш суурь төсөөллөөс 160-300 төгрөгөөр суларч, бараа, үйлчилгээний үнэд дам нөлөөлснөөр инфляц суурь төсөөллөөс энэ онд 9 орчим нэгж хувиар эрчимжих эрсдэлтэй.

    Хамгийн муу хувилбар буюу газрын тосны үнэ ирэх улирлуудад баррель нь 150 ам.доллар, 2027 онд 117 ам.доллар орчимд хадгалагдах үед дотоодод шатахууны үнэ 120 гаруй хувиар өсөх тооцоолол гарсан байна. Энэ нь инфляцыг суурь төсөөллөөс 13.4 нэгж хувиар өсгөхөөр байгааг тодотгожээ.

    Монгол Улс ОХУ-тай байгуулсан гэрээний хүрээнд АИ-92 автобензинийг тогтворжуулсан үнээр худалдан авч байгаа юм. Харин дизель түлшний үнэ дэлхийн зах зээлийн үнийг дагаж тодорхой хэмжээгээр нэмэгдсэн.

    Сүүлийн байдлаар ОХУ-аас дотоодын зах зээлийнх нь үнээр түлш худалдан авах тохиролцоо хийсэн бөгөөд ингэснээр ирэх тавдугаар сард түлш, шатахууны үнэ өсөхгүй гэдгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд мэдээлсэн юм.

    Cэтгэгдэл бичих