
•Live
Биднийг дагах
Технологи ба инновац
Нийтлэлийг хуваалцах
Редакторыг дагах
Б.Бат-Очир
Технологи ба инновац
Нийтлэлийг хуваалцах
Б.Бат-Очир
“Huawei Technologies” их гэрэл нь киноны проектор болдог автомашин танилцуулав
Reed Stevenson
Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 28 08:40
101
Зургийг: Huawei Technologies Co./Bloomberg
(Bloomberg) -- Автомашинтайгаа кино үздэг АНУ-ын “Drive-in” театр үеэ өнгөрөөсөн байж магадгүй ч БНХАУ-ын автомашин үйлдвэрлэгчид түүнийг өөр түвшинд эргүүлэн авчрах шинэ арга олжээ.
“Huawei Technologies” болон “BAIC Motor" компанийн хөгжүүлсэн “Stelato S9” седан ангиллын автомашины их гэрэл нь давхар проекторын үүрэг гүйцэтгэдэг тул 100 инч хүртэлх хэмжээтэй дэвсгэр дээр кино гаргах боломжтой аж.
Хоёр мегапикселийн нягтаршилтай тэрхүү гэрэл нь мөн чиглэл заасан тэмдэглэгээ, явган хүний гарц зэргийг газарт тусган харуулдаг байна.
Энэ төрлийн дэвшилтэт гэрлийн системийн зах зээл 2025 онд 1.1 тэрбум ам.доллароор хэмжигдэж байсан бол ирэх 10 жилд хоёр дахин өснө гэж “Intelmarket Research” тооцоолжээ.
Cэтгэгдэл бичих