
Зургийг: С.Батсайхан
Хувь хүний орлогын албан татварын 2025 оны хөнгөлөлтөд 28,879 татвар төлөгч нийт 57.1 тэрбум төгрөг олгохыг Татварын Ерөнхий Газар мэдээллээ. Үүнээс шинээр орон сууц худалдан авсан 10,700 гаруй иргэнд 18.5 тэрбум төгрөг, сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд 11,397 иргэнд 10.1 тэрбум төгрөг олгох аж. Буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 20-ноос татвар төлөгчдийн дансанд шилжүүлж эхлээд байгааг Татварын Ерөнхий Газар тодотгов.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-д өргөн барьсан ч Засгийн газар буцаан татсан юм. Хуулийн төсөлд 400 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувийн татвар төлнө. Цалин хөлс, шууд бус орлого, үйл ажиллагааны цэвэр орлогын жилийн нийт дүн зургаан сая төгрөг хүртэлх бол татвараас 100 хувь чөлөөлнө.
Ногоон орон сууц худалдан авах, барих засварлах, сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж худалдан авах зэрэгт 15 сая хүртэлх сая төгрөгийн татварын хөнгөлөлт үзүүлэх заалтууд багтаж байсан юм. Засгийн газар хуулийн төслийг дахин боловсруулж, 2027 оны төсвийн тухай хуультай хамт өргөн мэдүүлэхээр ажиллаж байгаагаа мэдээлээд байна.