
Зургийг: Prakash Singh/Bloomberg
(Bloomberg) -- Тэрбумтан Мукеш Амбани АНУ, Ираны дайны улмаас олон улсын нийлүүлэлтийн сүлжээнд өмнө нь тохиож байгаагүй доголдол үүссэнийг онцолж, “Reliance Industries” компанийн улирлын ашиг буурсан ч хэрэглээний бизнесүүдийн хүчтэй үзүүлэлтийн ачаар шинжээчдийн хүлээлтэд хүрч ажиллаж чадсаныг тодотголоо.
Гуравдугаар сарын 31-нээр эцэслэсэн санхүүгийн улиралд цэвэр ашиг нь өмнөх оны мөн үеэс 13 хувиар буурч, 1.8 тэрбум ам.доллар болсон байна. Тайлант хугацаанд борлуулалтын орлого нь өмнөх оны мөн үеэс 13 хувиар, зардал нь 15 хувиар эрчимжжээ.
Түүхий нефтийн үнэ гуравдугаар сард баррель нь 119 ам.доллар давж, дээд түвшинд хүрсэнтэй холбоотойгоор “Reliance Industries” зэрэг Ази даяарх газрын тос боловсруулах үйлдвэрүүд хүндрэлтэй тулгарч байна.
Ормузын хоолой хаагдсанаас шалтгаалан дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн тавны нэг тасалдсанаар өөр эх үүсвэрээс нефть татан авахад өртөг нэмэгдсэн дүр зурагтай байгаа юм.