
Зургийг: С.Батсайхан
Дөрөвдүгээр сар гарсаар өсөлттэй байгаа Монгол Улсын Засгийн газрын олон улсын зах зээлд гаргасан бондуудын ханш сүүлийн долоо хоногийн байдлаар тогтворжиж байна.
Дэлхийн эрчим хүчний нийлүүлэлт томоохон хямралд өртөж, үүнээс газрын тосны импортоос өндөр хамааралтай Азийн орнууд хамгийн хүнд хохирлыг хүлээж буй юм. Энэ нь Монгол Улсад шууд хэлбэрээр нөлөөлөхгүй хэдий ч шууд бус дамжин орж ирэх эрсдэлүүдийг харгалзан үзэж, бондуудыг зарах урсгал нь нэмэгдэж, ханш уналтад ороод байв.
Харин одоо зах зээл харьцангуй сэргэж эхлээд буйг сүүлийн гурван долоо хоногийн ханшийн хөдөлгөөнөөс харж болохоор байгаа юм. Бондуудын ханш гуравдугаар сарын 30-ны доод түвшнээсээ 1.9 хүртэлх хувиар сэргээд байна.
Өнгөрсөн долоо хоногт огцом хөдөлгөөнгүй, тогтвортой байгаа нь хөрөнгө оруулагч болон арилжаалагчид Ойрх Дорнодын нөхцөл байдал хэрхэн үргэлжлэхийг анхааралтай ажиглаж буйг харуулж байна.
Мөргөлдөөн ширүүсэх тохиолдолд эрсдэлтэйд тооцогддог Монгол Улсын Засгийн газрын бондуудын ханш унах эрсдэлтэй бол намжих нөхцөл хөрөнгө оруулагчид бондын хөрөнгө оруулалтаа эргэн нэмэгдүүлэх боломжтой юм.