logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Т.Тэргэл
    $16 их наядын үнэлгээтэй технологийн аваргууд энэ 7 хоногт I улирлын тайлангаа танилцуулна
    Jeran Wittenstein, Ryan Vlastelica
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 27 10:00
    224

    Зургийг: Yuki Iwamura/Bloomberg

    “Amazon”, “Meta”, “Alphabet”, “Nvidia”-ийн хувьцааны ханш гуравдугаар 30-ны доод түвшнээсээ 25 хувиар өсөөд байна

    (Bloomberg) -- Ираны дайн үргэлжилж буй хэдий ч хамгийн технологийн томоохон компаниудын хувьцааны ханшийн өсөлт “S&P 500 Index” удаа дараа дээд түвшнээ шинэчлэх гол түлхүүр болж байна. Энэ долоо хоногт танилцуулагдах тайлангууд энэхүү өсөлт цаашид үргэлжлэх  боломжтой эсэхийг харуулах юм.

    Лхагва гарагт “Alphabet”, “Microsoft”, “Amazon” болон “Meta Platforms” компани тайлангаа танилцуулах ба пүрэв гарагт “Apple”-ийн тайлан нийтлэгдэх товтой байна. Эдгээр компани нийт 16 их наяд ам.долларын үнэлгээтэй байгаа юм.

    MAG7.png

    Оны эхний гурван сарын хугацаанд технологийн томоохон компаниуд хиймэл оюунд хэт өндөр зарлага гаргаж байна гэх болгоомжлол компаниудын үнэлгээг багасгаж, жишиг индекс уналтад ороход нөлөөлж байв.

    “Гайхамшигт 7”-ийн ашиг I улиралд 19 хувиар өсөх төсөөлөлтэй байгаа бол “S&P 500 Index”-ийнх 12 хувьтай байна.

    VALUATION-GFX.png

    Өнгөрсөн долоо хоногт “Tesla” шинжээчдийн таамгийг давсан тайлангаа танилцуулсан юм. Харин зах зээлийн үнэлгээгээрээ тэргүүлэгч “Nvidia” тавдугаар сарын 20-ны өдөр тайлангаа гаргахаар байна.

    “Microsoft”, “Alphabet”, “Amazon” болон “Meta Platforms”-ийн нийт хөрөнгийн зардал нь өнгөрсөн оны 411 тэрбум ам.доллароос 649 тэрбум ам.доллар болж, эрс нэмэгдэхээр байгаа аж. Иймд дээрх зарцуулалтаасаа өндөр өгөөж хүртэж чадна гэдгийг батлах хэрэг компаниудад гарч байгаа юм.

    Cэтгэгдэл бичих