logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    АНУ, Ираны гал зогсоох хэлэлцээ зогсонги байдалд оров
    Josh Wingrove, Arsalan Shahla
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 27 09:40
    196

    Зургийг: Atta Kenare/AFP/Getty Images/Bloomberg

    Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи ОХУ-д айлчилж, Владимир Путинтай уулзана

    (Bloomberg) -- Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ-ын төлөөлөгчдийн Пакистан улсад хийх айлчлалыг цуцалж, “Исламын Бүгд Найрамдах Улс заналхийлж байгаа цагт хэлэлцээр хийхгүй” гэж мэдэгдлээ. Ингэснээр АНУ болон Ираны гал зогсоох хэлэлцээ зогсонги байдалд ороод байна.

    Дональд Трамп өнгөрсөн бямба гарагт “Иран маш их зүйл санал болгосон ч хангалттай биш байна" гэж онцолжээ. Харин Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан "заналхийлэл, хориг арга хэмжээний дор албадан хэлэлцээрт орохгүй" гэж мэдэгдсэн байна.

    Гал зогсоох хэлэлцээ дөрөвдүгээр сарын эхнээс хойш хэрэгжиж буй ч хоёр улс хоёулаа Ормузын хоолойн хөдөлгөөнийг хааж, эрчим хүчний гол боомтыг нэвтрэх боломжгүй болгосон юм.

    Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи бямба гарагт Пакистанд АНУ-ын төлөөлөгчидтэй уулзахаар ирсэн ч уулзалт цуцлагдсан тул буцжээ. "АНУ дипломат харилцааг үргэлжлүүлэхэд үнэхээр нухацтай хандаж байгаа эсэхийг хэлэхэд хэцүү” байна гэж цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.

    Аббас Арагчи ОХУ-д айлчилж, тус улсын Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзахаар төлөвлөж байгааг Ираны Гадаад хэргийн яам баталгаажуулсан аж.

    Үүний зэрэгцээ Израилын арми гурван долоо хоногийн "гал зогсоох" хэлэлцээг зөрчин Ливаны өмнөд хэсэгт цохилтоо үргэлжлүүлж, үүний улмаас ням гарагт л гэхэд 14 хүн амиа алдсан байна.

    Cэтгэгдэл бичих