logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    АХБ: 2025 онд түүхэндээ хамгийн өндөр буюу $29.3 тэрбумын дэмжлэг олгосон
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 27 09:20
    139

    Зургийг: adb.org

    Азийн Хөгжлийн Банкны гишүүн улс орнуудад 2025 онд үзүүлсэн дэмжлэг өмнөх онтой харьцуулахад 20 хувиар нэмэгдэж, 29.3 тэрбум ам.доллар хүрсэн байна. Энэ нь түүхэндээ хамгийн өндөр гүйцэтгэлтэй байсныг мэдээллээ. Үүн дээр түнш байгууллагуудаас татан төвлөрүүлсэн 14.7 тэрбум ам.долларын санхүүжилт нэмэгдсэн байна.

    27-1.JPG

    Эдгээр санхүүжилтийн үр дүнд 3.3 сая гаруй хүн ажлын байртай болж, 180 гаруй сая хүн бодит үр өгөөж хүртэх боломж бүрдсэнийг Азийн Хөгжлийн Банкны тайланд тодотгожээ.

    2025 онд хувийн хэвшлийг хөгжүүлэх нь Азийн Хөгжлийн Банкны тэргүүлэх чиглэл байсан аж. Энэ хүрээнд нийт санхүүжилтийн 5.5 тэрбум ам.долларыг хувийн салбарт олгожээ. Мөн Засгийн газарт олгосон санхүүжилтийн тал хувь нь хувийн хэвшлийн  дэд бүтэц, бодлогын шинэчлэл, институцыг сайжруулахад чиглэсэн хөрөнгө оруулалт байсныг тайландаа дурдсан байна.

    Cэтгэгдэл бичих