logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Батбуян
    Ираны дайны улмаас үйлдвэрлэлийн зардал өсөж, БНХАУ-ын экспортлогчид үнээ нэмж эхлэв
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 24 16:20
    299

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    БНХАУ-ын экспортлогчид III сард 10 гаруй нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийг өсгөжээ

    (Bloomberg) -- Дайнаас үүдэлтэй газрын тосны үнийн өсөлт үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлснээр БНХАУ-ын экспортлогчид бүх төрлийн бараа, бүтээгдэхүүнийхээ үнийг нэмж эхэллээ.

    Гуравдугаар сард 10 гаруй нэр, төрлийн бараа, бүтээгдэхүүний үнэ өмнөх оны мөн үеэс эрс өссөнийг БНХАУ-ын гаалийн статистик мэдээлэлд хийсэн “Bloomberg”-ийн тооцоолол харуулж байна. Ингэснээр сүүлийн жилүүдэд дэлхийн инфляцыг тогтоон барихад тусалж байсан БНХАУ-ын экспортын үнийн уналт дуусаж магадгүй байна. Тухайлбал: синтетик мяндас ашиглан үйлдвэрлэдэг хувцасны үнэ 3-5 орчим хувиар өссөн аж. Түүхий эд нийлүүлэгчид мяндасны үнийг бараг өдөр бүр шинэчлэн тогтоож байгаа юм.

    Түүнчлэн резин, хуванцар болон газрын тосноос гаралтай химийн бодис ашигладаг бүтээгдэхүүнүүдийн үнэ огцом нэмэгдсэн байна. Ялангуяа эмнэлгийн тариурын үнэ сарын дотор 20 гаруй хувиар өсжээ.

    Гэр ахуйн цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэгчдийн хувьд газрын тосны зардлаас гадна металл, хагас дамжуулагчийн үнийн өсөлтөөс үүдэн хоёр талын шахалтад орж байна.

    Cэтгэгдэл бичих