logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Т.Тэргэл
    “Инновэйшн Инвестмент” ХК-ийн борлуулалтын орлого 52.9 хувиар өслөө
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 24 15:10
    311

    Зургийг: i-investment.mn

    “Инновэйшн Инвестмент” ХК-ийн борлуулалтын орлого 52.9 хувиар өссөнийг мэдээллээ. Энэ оны эхний улиралд тус компани 11.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллажээ.

    Монголын Хөрөнгийн биржид бүртгүүлж, нээлттэй компани болсноос хойш “Инновейшн Инвестмент”-ийн бизнес хурдацтай тэлж байгаа аж. 2024 онд нийт борлуулалт нь хоёр дахин нэмэгдсэн бол 2025 онд 45 хувийн өсөлт үзүүлсэн байна.

    Гуравдугаар сарын эцэст тус компани 4.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаа мөн тайлагнав.

    Цэвэр ашгийн маржин нь өнгөрсөн оны үзүүлэлтээс бага зэрэг сайжирчээ. Түүнчлэн тус компани IPO-оор татан төвлөрүүлсэн хөрөнгийг бүрэн зарцуулж дуусаагүй байгаа аж.

    Cэтгэгдэл бичих