
•Live
Биднийг дагах
Эдийн засаг
Компанийн мэдээ
Нийтлэлийг хуваалцах
Сэтгүүлчийг дагах
Б.Энхжин
Эдийн засаг
Нийтлэлийг хуваалцах
Б.Энхжин
“Сүү” ХК I улиралд ₮3.18 тэрбумын цэвэр ашигтай ажиллалаа
Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 24 11:20
223
Зургийг: Сүү Хувьцаат Компани
Сүү үйлдвэрлэлийн хүчин чадал энэ оноос хоёр дахин нэмэгдэж, 400 тонн хүрээд байна
“Сүү” ХК энэ оны эхний улиралд 61.6 орчим тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласнаа тайлагналаа. Мөн цэвэр ашиг нь 3.18 тэрбум төгрөг хүрсэн байна. Тайлант хугацаанд тус компани ерөнхий ба удирдлагын болон санхүүгийн зардалд 10 орчим тэрбум төгрөг зарцуулжээ.
Тус компанийн сүү үйлдвэрлэлийн хүчин чадал 200 тонн байсан бол энэ оноос хоёр дахин нэмэгдэж, 400 тонн хүрснийг онцолж болохоор байгаа юм. Мөн Германы технологиудыг нэвтрүүлэн ажиллаж буй.
“Сүү” ХК-ийн хувьцааны ханш пүрэв гарагийн арилжааг 0.73 хувийн өсөлттэй өндөрлүүллээ. 52 долоо хоногийн ханш нь тогтвортой байна.
Тус компанийн хувьцааны ханшаар илэрхийлэгдэх зах зээлийн үнэлгээ нь 212.7 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна.
Cэтгэгдэл бичих