logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    Монголбанк: Төслүүдэд улс төр, амбиц, ашиг сонирхол оролцохын хэрээр зардал нь өсдөг
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 24 10:20
    240

    Зургийг: selbecity.mn

    "Сэлбэ 20 минутын хот" төслийн хүрээнд хийгдэж буй бүтээн байгуулалтын эхний ээлжийн 40 блок барилгыг 2027 оны V сард улсын комисст хүлээлгэн өгөхөөр төлөвлөн ажиллаж байна

    Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 14 мега төслөөс Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалт хамгийн сайн гүйцэтгэлтэй буюу 2026 онд 80 хувьд хүргэхээр төлөвлөж байна.

    Үүнээс гадна Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Монгол-Францын хамтарсан ураны төслүүд үргэлжилж байгаа юм. Мөн зэс, гангийн үйлдвэрүүдийн төсөлд олон улсын тендер зарлаад байна.

    24-1.JPG

    Харин нийслэлийн 24 мега төслөөс Дүүжин замын тээвэр, “Сэлбэ 20 минутын хот” төсөл амжилттай хэрэгжиж байна. Дулааны V цахилгаан станцын газар шорооны ажлыг эхлүүлээд байгаа юм.

    Улаанбаатар хотын баруун зүүн захыг холбох зургаан эгнээ 32 км үргэлжлэх “Туул хурдны зам” төслийн ажлыг эхлүүлээд байсан ч олон нийт, сөрөг хүчний эсэргүүцэлтэй тулгарсан. Төсөлтэй холбоотой асуудлуудад хууль хяналтын байгууллага шалгалт явуулж дуустал төслийг зогсоож буйгаа Ерөнхий сайд мэдэгдсэн. Нийслэлийн бусад төслийн хувьд ТЭЗҮ боловсруулах, сонгон шалгаруулалтын шатандаа байна. 

    Мега төслүүдийг төлөвлөж хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд болон олон улсын туршлагын талаарх нийтлэлийг Монголбанк танилцуулсан бөгөөд мега төслийг амжилттай хэрэгжүүлэхэд "Нухацтай бодож, хурдан гүйцэтгэ" гэсэн дүрэм хамгийн чухал болохыг онцолжээ.

    24-2.JPG

    Судалгаагаар том төслүүдийн дөнгөж 0.5 хувь нь төсөв, цаг хугацаа, үр өгөөжийн амлалтаа бүрэн биелүүлдэг. Харин 99.5 хувь нь төсөв хэтэрч, цаг хугацаа, үр өгөөжөө алддаг. Төсөлд улс төр, амбиц, ашиг сонирхол хэт оролцохын хэрээр зардал, сөрөг үр дагавар нэмэгддэг болохыг тодотгожээ.

    Монгол Улсад Газрын тос боловсруулах үйлдвэр нь төсвийн хэтрэлт, цаг хугацааны хоцрогдолтой төслийн томоохон жишээ болж буйг тус нийтлэлд дурдсан байна. 2023 оны тооцооллоор анхны дүнгээс 34 орчим хувиар өсөөд байсан зардлын хэтрэлт цаашид 50 хувийг давбал нэмэлтээр 1.1 тэрбум ам.доллароос давсан гадаад зээл авах шаардлага үүсэх эрсдэл байгааг онцолжээ.

    Үүнээс гадна төсвийн хуульд заасан хүрээ хязгаараас шалтгаалан мега төслүүдийн гадаад зээлийн ашиглалт бага байгаа аж. Үүнийг шийдвэрлэхээр Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх хуулийн төсөл УИХ-д өргөн барьсан. Баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар эцсийн хэлэлцүүлгийг хийж, батлах эсэхийг шийдвэрлэх товтой байна. 

    Cэтгэгдэл бичих