logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    Дэлхийн Банк: Ирэх 10-15 жилд 1.2 тэрбум хүн хөдөлмөрийн насанд хүрнэ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 24 09:40
    194

    Зургийг: Joe Raedle/Getty Images/Bloomberg

    Хөдөлмөрийн зах зээлд ажлын байрны эрэлт, нийлүүлэлтийн зөрүү маш өндөр байх төлөвтэй байна

    Ирэх 10-15 жилийн хугацаанд хөгжиж буй орнуудад 1.2 тэрбум буюу урьд өмнө байгаагүй олон тооны залуус хөдөлмөрийн насанд хүрнэ гэж Дэлхийн Банкны шинэ тайланд мэдээллээ. Гэтэл одоогийн байдлаар тэдгээрийн 400 сая нь л ажлын байр олох боломжтой байгаа аж.

    24-3.JPG

    Хөдөлмөрийн зах зээлд үүссэн хомсдол эдийн засгийн сорилт төдийгүй үндэсний аюулгүй байдлын сорилт болж хувирсан гэж Дэлхийн Банкны тайланд онцолсон байна.

    Өнгөрсөн удаагийн Дэлхийн Эдийн Засгийн Форумын үеэр энэ асуудлыг хэлэлцүүлэлгүй, орхигдуулсан юм. Харин цаашид “Их 7”, “Их 20”-ийн уулзалтуудаар хөдөлмөрийн зах зээлд тулгамдаж буй асуудлыг үл тоомсорлож огт болохгүй гэж анхааруулсан байна.

    24-4.JPG

    Хэрэв залуу үеийнхэнд эртнээс хөрөнгө оруулж, бүтээмжтэй ажлын байраар хангаж өгвөл, асар том өсөлт, тогтвортой байдлын үндэс болж чадна.

    Дэлхийн Банк гурван үндсэн тулгуур дээр суурилсан ажлын байрны стратегийг санал болгосон байна.

    Нэгдүгээрт: Ажиллах хүч болон дэд бүтцийг зэрэг хөгжүүлэх. Найдвартай эрчим хүч, тээвэр, боловсрол, эрүүл мэндийн тусламж үйлчилгээгүйгээр тогтвортой ажлын байр бий болгох боломжгүй. Хэдий дэд бүтэц чухал үүрэгтэй ч ажилтнууддаа хөрөнгө оруулах нь мөн адил чухал гэдгийг аж ахуйн нэгжүүд орхигдуулдаг. Жишээлбэл: Энэтхэгийн нэгэн хотод Засгийн газар болон хувийн хэвшлийн түншлэлээр дэмжигддэг чадавхжуулах төв жил бүр 38 мянга орчим хүнийг сургадаг. Энэхүү сургалт нь зах зээлийн бодит эрэлттэй нийцэж байгаа тул бараг бүх төгсөгчид нь ажлын байртай болдог байна.

    Хоёрдугаарт: Бизнест ээлтэй орчин бүрдүүлэх. Тодорхой дүрэм журам, урьдчилан таамаглах боломжтой зохицуулалт нь бизнес эрхлэхэд тулгардаг гэнэтийн асуудал, хүндрэлийг бууруулдаг. Бизнес эрхлэгчид үйл ажиллагаа нь өргөжиж чадна гэдэгт итгэлтэй байх үедээ шинээр ажлын байр бий болгодог. Ажлын байр бий болгоход Төр гэхээс илүүтэй хувийн хэвшил, ялангуяа бичил, жижиг, дунд үйлдвэрүүд ихээхэн хувь нэмэр оруулдгийг онцолж байна. 

    Гуравдугаарт: Аж ахуйн нэгжүүдэд бизнесээ өргөжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх. Дэлхийн Банк хувийн хэвшлээр дамжуулан хувьцаа, санхүүжилт, баталгаа, эрсдэлийн даатгал олгодог. Жишээлбэл: сүүлд “Banco Do Brasil”-ийг дэмжиж буй худалдааны санхүүжилтийн баталгаа олгосон аж. Ингэснээр Бразилын жижиг бизнесүүдэд, ялангуяа хөдөө аж ахуйн салбарт 700 сая ам.долларын санхүүжилт нээж өгсөн байна.

    Cэтгэгдэл бичих