logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Ираны дайн бэлгэвчнээс авхуулаад бүхий л эд зүйлийн өртөг нэмэгдэхэд нөлөөлж байна
    Anuradha Raghu
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 23 16:20
    219

    Зургийг: Samsul Said/Bloomberg

    “Karex” компани ойрын хугацаанд бүтээгдэхүүнийхээ үнийг 30 хүртэлх хувиар нэмэхээр бэлтгэж байна

    (Bloomberg) -- Эдийн засгийн олон салбарыг доргиож буй Ираны дайны нөлөөлөл бэлгэвчний зах зээлийг ч тойрсонгүй.

    Дэлхий даяар зарагдах таван бэлгэвч тутмын нэгийг үйлдвэрлэдэг “Karex” компани Ойрх Дорнодын зөрчил нийлүүлэлтийн сүлжээг тогтворгүйжүүлж, үйлдвэрлэлийн өртгийг нэмэгдүүлж буйг харгалзан ойрын хугацаанд бүтээгдэхүүнийхээ үнийг 30 хүртэлх хувиар өсгөхөөр бэлтгэж байгааг тус компанийн Гүйцэтгэх захирал Го Миа Киат “Bloomberg News”-т мэдээлсэн байна.

    Бэлгэвчний үнэ ийнхүү эрс нэмэгдэхээр байгаа нь эрчим хүчний зах зээлийг савлуулж, хүнс, бордооны үнийг өсгөөд буй Ойрх Дорнодын дайн хэрэглэгчдийн амьдралын бүхий л хэсэгт нөлөөлж эхэлснийг харууллаа.

    Малайз улсын тус компани жилд таван тэрбум гаруй ширхэг бэлгэвч үйлдвэрлэж, "Durex" зэрэг алдартай брэндүүдэд бүтээгдэхүүнээ нийлүүлэхээс гадна өөрсдийн эзэмшдэг "ONE Condoms", "Carex" брэнд нэрээр мөн борлуулдаг байна.

    “Karex” ойрын саруудад багтаан бэлгэвчний үнээ өсгөхөөр төлөвлөсөн бөгөөд цаашид ч дахиж үнэ өсөхгүй гэдгийг баттай хэлж чадахгүйгээ Гүйцэтгэх захирал Го Миа Киат нь онцолжээ.

    Газрын тосноос гарган авдаг химийн бүтээгдэхүүний хомсдол, түүхий эдийн үнийн өсөлт нийлүүлэлтийн сүлжээнд нь хүндрэл учруулснаар “Karex”-ийн үйлдвэрлэлийн зардал дайн эхэлснээс хойш 25-30 хувиар өсөөд байгаа аж. Үүгээр зогсохгүй бэлгэвчний савлагаа, тосны өртөг ч дагаад нэмэгдсэн байна.

    Cэтгэгдэл бичих