
Зургийг: David Paul Morris/Bloomberg
(Bloomberg) -- “Tesla” компани энэ онд хөрөнгийн зарцуулалтаа 25 тэрбум ам.доллар хүргэж, өмнөх оноос гурав дахин тэлэхээр төлөвлөж байна. Энэ нь “Tesla”-ийг цахилгаан автомашин үйлдвэрлэгчээс хиймэл оюун болон робот технологийн компани болгон хөгжүүлэх Илон Маскийн алсын харааг дэмжих зорилготой аж.
Энэ оны эхний улиралд тус компанийн цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 17 хувиар өсөж, 477 сая ам.доллар хүрсэн байна. Харин орлого нь 16 хувиар өсөж, 22 тэрбум ам.доллар давжээ.
“Tesla” шинжээчдийн таамгийг давсан улирлын тайлангаа танилцуулсны дараа хөрөнгө оруулалтын зардлаа нэмэгдүүлэхээр шийдвэрлэснийг Илон Маск мэдээллээ. Дээрх мэдэгдлийн дараа “Tesla”-ийн хувьцааны ханш бараг өөрчлөгдөөгүй байна.
Лхагва гарагийн байдлаар “Tesla”-ийн хувьцааны ханш өнгөрсөн оны 12 дугаар сарын түүхэн дээд түвшнээсээ ойролцоогоор 21 хувиар унаад байна.