logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    “Улсын Их Дэлгүүр” ХК I улиралд ₮302.2 саяын ашигтай ажиллав
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 23 11:20
    144

    Зургийг: Э.Тэнгис

    Оны эхний улирлын байдлаар “Улсын Их Дэлгүүр” ХК-ийн үйл ажиллагааны мөнгөн орлого 2,626.7 сая төгрөг байна

    “Улсын Их Дэлгүүр” ХК оны эхний улиралд үйл ажиллагааныхаа зардлыг бууруулсан ч бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн өсөлтөөс шалтгаалан ашиглалтын зардал нь өссөнийг тайландаа онцоллоо. Ингэснээр тайлант хугацаанд 2.4 тэрбум орчим төгрөгийн түрээсийн орлоготой, үүнээс хоёр тэрбум төгрөгийн зардал гаргаснаар 302.2 сая төгрөгийн ашигтай ажилласан байна.

    Цаашид түрээсийн орлогоо үе шаттай нэмэгдүүлэх, ашиглалтын зардлыг бууруулах зэргээр компанийн ашгийг сайжруулахад анхаарахаа тодотгов.

    I улирлын эцсийн байдлаар “Улсын Их Дэлгүүр” ХК-ийн нийт хөрөнгийн дүн 12.8 тэрбум төгрөг байгаагаас 2.8 хувь буюу 359.3 сая төгрөг нь эргэлтийн хөрөнгө, 97.2 хувь буюу 12,489.2 сая төгрөг нь эргэлтийн бус хөрөнгө байна. Мөн 15.5 тэрбум төгрөгийн өр төлбөртэй байгааг үйл ажиллагааныхаа тайланд мэдээлжээ.

    Cэтгэгдэл бичих