logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Т.Тэргэл
    Газрын тосны үнэ 4 өдөр дараалан өсөв
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 23 10:00
    177

    Зургийг: Mark Felix/Bloomberg

    Брент төрлийн газрын тос баррель нь 103 орчим ам.доллар болоод байна

    (Bloomberg) --  Газрын тосны ханш сүүлийн дөрвөн өдөр дараалан өслөө. WTI төрлийн газрын тосны үнэ энэ долоо хоногт 10 хувиар өсөж, баррель нь 94 ам.доллар хүрээд байна. Харин лхагва гарагт баррель нь 102 ам.доллар орчмын ханштай хаагдсан брент төрлийн газрын тос пүрэв гарагийн арилжааны эхэнд дахин нэг хувийн өсөлт үзүүллээ.

    "Нөхцөл байдал тодорхойгүй хэвээр байна. АНУ болон Ираны яриа хэлэлцээ гацаанд орж, аль нэг тал буулт хийхээс нааш газрын тосны ханшийн хамгийн боломжит хөдөлгөөн нь дээшээ чиглэж байна" гэж “BOK Financial Securities”-ийн шинжээч анхааруулав.

    Лхагва гарагт нийтлэгдсэн мэдээлэлд АНУ-ын газрын тосны нөөцөд бүх төрлийн боловсруулсан бүтээгдэхүүний хэмжээ багассаныг онцолжээ. Дэлхийн улс орнууд Ойрх Дорнодын саатлыг АНУ-ын нийлүүлэлтээр орлохыг эрэлхийлж эхэлснээр нийт экспорт нь түүхэн дээд түвшинд хүрээд байгаа юм.

    Cэтгэгдэл бичих