logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    Аж ахуйн нэгжүүд Казахстаны талтай эхний шатанд $20 саяын үнийн дүн бүхий гэрээ, хэлцэл хийлээ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 23 09:35
    216

    Зургийг: president.mn

    Казахстаны Үндэсний танхим “Атамекен”, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулсан форумд хоёр орны Төр, хувийн хэвшлийн 250 гаруй төлөөлөл оролцов

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй Төрийн айлчлалын хүрээнд “Казахстан-Монголын бизнес форум” Астана хотноо боллоо. Энэхүү форум нь “Хүнсний хувьсгал” хөдөлгөөн, “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд хүнсний үйлдвэрлэл, ноос, ноолуур, арьс, шир, барилга, тээвэр, логистик, санхүү зэрэг салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг Казахстаны ижил төстэй аж ахуйн нэгжүүдтэй холбох, шинэ зах зээлд нэвтрэх боломжийг бүрдүүлэх зорилготой байсныг Ерөнхийлөгчийн Тамгын  газар мэдээлсэн юм.

    “Казахстан-Монголын бизнес форум”-ын дүнд Монгол Улсын аж ахуйн нэгжүүд Казахстаны талтай эхний шатанд 20 гаруй сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, хэлцэл хийсэн байна. Хоёр улсын аж ахуйн нэгжүүд цаашид хамтрах ажиллах чиглэл, хөрөнгө оруулалтын боломж, төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцжээ.

    Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан чөлөөт худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд 367 нэр төрлийн барааны гаалийн татварыг тэглэх, хөнгөлөхөөр болсон. Энэ хүрээнд Монгол Улс Казахстан улсын худалдааны эргэлтийг ойрын жилүүдэд 500 сая ам.доллар хүргэх зорилтоо биелүүлэх, Төв Азийн бүс нутаг болон гуравдагч зах зээлд нэвтрэх боломж бүрдэхийг форумд оролцогчид тодотгосон байна. 

    Cэтгэгдэл бичих