logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    М.Эрхэс
    Монгол Улс Казахстанаас нэг сая тонн газрын тос импортолно
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 23 09:15
    168

    Зургийг: president.mn

    Геополитикийн эрсдэлтэй цаг үед эрчим хүчнээс хараат байдалтай орнууд хамгийн их сорилттой нүүр тулж буйг сүүлийн жишээ ил тодоор харуулж байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй Төрийн айлчлалын хүрээнд Монгол Улс Казахстанаас нэг сая тонн буюу 7.33 сая баррель газрын тос импортлохоор тохиролцсон. Одоогоор Монгол Улс жилдээ 2.5 сая гаруй тонн шатахуун хэрэглэдэг ч газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээгээ 100 хувь импортоор хангадаг. 

    “Газрын тосны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Эрчим хүчний яам хоорондын санамж бичиг”-т Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Бүгд Найрамдах Казахстан Улсын Эрчим хүчний сайд Е.К.Аккенженов нар гарын үсэг зурлаа.

    Ингэснээр “Стратегийн түншлэл”-ийн харилцаанд тулгуурлан газрын тосны салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг эхлүүлнэ. Газрын тосны хайгуул, олборлолт, газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, тээвэрлэлтийн логистик болон газрын тос боловсруулах салбарт хамтран ажиллах боломж нээгдлээ.

    Казахстан улс түүхий газрын тос, авто бензин, дизель түлш зэрэг газрын тосны бүтээгдэхүүнийг тогтвортой, урт хугацаанд нийлүүлэх боломж бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм байна. Тус улсын хувьд газрын тосны үйлдвэрлэлээр Төв Азидаа нэгдүгээрт, дэлхийд 12 дугаарт бичигдэж байна. Өдөрт ойролцоогоор 1.6 сая баррель газрын тос олборлодог бөгөөд үүнийхээ 90 хувийг Каспийн хоолойн консорциумаар экспортолдог.

    “Bloomberg”-ийн сүүлийн дата үзүүлэлтээс харахад энэхүү хоолойгоор өдөрт 1.7 сая баррель газрын тос гарч буй нь өнгөрсөн оны есдүгээр сард хүрсэн дээд түвшнээ шинэчилсэн үзүүлэлт болж байна. Хэдийгээр энэ хоолой Монгол Улстай холбоогүй ч талууд хоёр орныг холбосон авто зам барих хамтын шийдвэрт хүрээд байгаа нь худалдааны эргэлтийг өргөжүүлэхэд тустай гэж харж байгаа юм.

    Cэтгэгдэл бичих