
Зургийг: Xavier Duvot/Hans Lucas/Reuters/Bloomberg
(Bloomberg) -- Украины хамгийн чинээлэг хүн, тэрбумтан Ринат Ахметов Монакогийн шинэ дүүрэг дэх тансаг зэрэглэлийн таван давхар орон сууцыг 471 сая евро буюу 554 сая ам.доллароор худалдаж авсан байна. Энэ нь түүхэнд бүртгэгдсэн хамгийн өндөр дүнтэй орон сууцны худалдан авалт гэж тооцогдож байна.
Газар дундын тэнгис рүү харсан байршилтай 21 өрөө бүхий тус орон сууц нь Монако хот-улсын Маретерра дүүрэгт орших "Le Renzo" барилгын нэг хэсэг аж. Далайн усанд хиймлээр бий болгосон газар дээрх тус шинэ дүүрэг нь 2024 онд онд нээлтээ хийснээс хойш дэлхийн өнцөг булан бүрээс чинээлэг хөрөнгө оруулагчдыг татах болжээ.
Үл хөдлөх хөрөнгийг Ринат Ахметов “System Capital Management” буюу “SCM” холдинг компаниараа дамжуулан худалдан авсан бөгөөд 2024 онд хэлцлийг эцэслэсэн ч үнийн дүн нь ил болоогүй байсан юм. Харин 2022 онд Украины дайн эхлэхийн өмнөхөн талууд худалдан авалтын гэрээгээ байгуулж байжээ.
“Bloomberg”-ийн тэрбумтнуудын индексээс харвал Ринат Ахметовын хөрөнгө сүүлийн байдлаар долоон тэрбум орчим ам.доллар байна.