logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    "Asian Battery Metals" зэс-алтны "Майхан уул" төслийн худалдан авалтыг дуусгаж, өрөмдөхөд бэлэн болжээ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 22 16:55
    208

    Зургийг: asianbatterymetals.com

    “Asian Battery Metals” компани Говь-Алтай аймаг дахь зэс-алтны "Майхан уул" төслийн худалдан авалтыг эцэслэж, өрөмдлөг эхлүүлэхэд бэлэн болсноо мэдээллээ.

    Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй тус компани 890 мянган ам.долларын дүн бүхий энэхүү хэлцлийг гүйцээснээр 2045 он хүртэл хүчинтэй лицензийг бүрэн эзэмшиж, эрчим хүчний шилжилтэд нэн чухал металлуудын хайгуулын үйл ажиллагаагаа өргөжүүлж байна.

    Одоогоор төслийн талбайд өрөмдлөгийн техникүүдээ байршуулж эхэлсэн бөгөөд нийт 1500 метрийн өрөмдлөгийн хөтөлбөрийг ирэх долоо хоногоос эхлүүлэхээр төлөвлөөд байгаа аж.  

    unnamed.webp

    "Майхан уул" төслийн талбай нь компанийн зэс-никелийн "Ямбат" төслийн талбайгаас ердөө найман  километрийн зайтай оршдог тул үйл ажиллагааны зардал хэмнэх өндөр боломжтой. Энэхүү худалдан авалт нь компанийн өсөлтийн стратегийн гол алхам бөгөөд "Ямбат" төсөлтэй хамтад нь хөгжүүлснээр ирээдүйн үнэ цэнийг нээх боломж байгааг “Asian Battery Metals”-ийн захирал З.Ган-Очир онцолжээ.

    “Майхан уул" талбайд сүүлд хийсэн тандалтын өрөмдлөгөөр 132.5 метрийн гүнээс 2.23 хувийн зэс, тонн тутамд 0.73 граммын алтны агуулгатай 14.5 метрийн эрдэсжилт илэрсэн нь олборлолтын нөөц бололцоо өндөр болохыг илтгэсэн байна.

    Төслүүд байршиж буй нутаг нь металлын баялаг эрдэсжилт бүхий бүс байх боломжтой нь компанийн өмнөх өрөмдлөгийн хөтөлбөрүүдийн үр дүнгээс харагдаж байв. Энэ оны хайгуулын хөтөлбөрөөр “Asian Battery Metals” ордын цар хүрээ, тасралтгүй үргэлжлэх чанарыг баталгаажуулахад төвлөрөх юм байна.

    Cэтгэгдэл бичих