
Зургийг: Paul Yeung/Bloomberg
(Bloomberg) -- Энэ оны II улиралд Хонконгийн агаарын тээврийн нислэгүүдийн нийт багтаамж 10 хувиар өсөх төлөвтэй байна. Хэдийгээр Ойрх Дорнодыг чиглэх нислэгийн тоо буурч буй ч БНХАУ болон БНСУ-ын нислэгүүд өмнөх оны мөн үеэс 17-30 хувиар өснө гэж “Bloomberg Intelligence” тооцоолжээ. Түүнчлэн Ираны дайны улмаас онгоцны түлшний үнэ өсөж байгаа ч Хонконгийн хувьд агаарын тээврийн дамжин өнгөрөх гол зангилаа гэх статусаа хадгалж байна.
Жуулчид Персийн булангийн бүс нутгийг тойрох маршрутыг эрэлхийлж байгаатай холбоотойгоор гуравдугаар сард Хонконгийн “Cathay Pacific Airways” компанийн зорчигчдын тоо өмнөх оны мөн үеэс 25 хувиар өсжээ.
Үүний зэрэгцээ АНУ-ын “United Airlines” компани түлшний үнийн өсөлтийн улмаас нэгж хувьцаанд ногдох бүтэн жилийн ашгийн төсөөллөө 12-14 ам.доллар байсныг 7-11 ам.доллар болтол буурууллаа. Тус компанийн хувьд I улиралд борлуулалтын орлого нь 10.6 хувиар өсөж, 14.6 тэрбум ам.доллар хүрсэн нь шинжээчдийн таамгаас давж байсан юм.
Мөн Германы “Deutsche Lufthansa” компани 40 мянган тонн түлш хэмнэх зорилгоор Европын зуны нислэгийн хуваариас ашиг багатай, ойрын зайн 20 мянган нислэгийг хасахаар болсон байна. Ираны дайн эхэлснээс хойш онгоцны түлшний үнэ хоёр дахин өсөөд байгаа юм.