
Зургийг: Raul Ariano/Bloomberg
Оны эхний улиралд банкнуудын ашигт ажиллагаа буурсан байна. Тухайлбал: "ХААН Банк" ХК 169.5 тэрбум төгрөгийн цэвэр ашиг тайлагнасан нь өмнөх оны мөн үеэс 4.9 хувиар бага дүн боллоо. Тайлант хугацаанд цэвэр хүүгийн орлого нь 0.4 хувиар үл ялиг өссөн үзүүлэлттэй байна.
Тус банкны харилцах болон хадгаламжийн хэмжээ 15.7 их наяд төгрөг хүрч, 23.4 хувиар нэмэгдсэн бол цэвэр зээл 22.6 хувиар өсжээ.
ХААН Банкны мөнгө ба түүнтэй адилтгах хөрөнгийн хэмжээ харьцангуй өндөр байгаа нь 280 тэрбум төгрөгийн хүүгийн зардал төлөнгөө харилцагчдаас татсан эх үүсвэрийг эргүүлээд төдий хэмжээнд зээл болгон гаргахгүй байгааг харуулж байна.
Харин "Худалдаа хөгжлийн банк" ХК-ийн цэвэр ашиг оны эхний улиралд 5.7 хувиар буурч, 46.2 тэрбум төгрөг хүрчээ. Тус банкны цэвэр хүүгийн орлого 14.7 хувиар өсөж, 105 тэрбум төгрөг болсон байна. Цэвэр зээлийн багц 7.7 их наяд төгрөг хүрсэн ба үүнд чанаргүй зээлийн эзлэх хэмжээ 4.6 хувьтай тэнцжээ.
I улирлын эцэст Худалдаа хөгжлийн банкны нийт харилцах ба хадгаламжийн дүн 10.95 их наяд төгрөг хүрч, 12.6 хувиар өссөн ба үүнд 191.3 тэрбум төгрөгийн хүүгийн төлбөр төлсөн байна.