logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Т.Тэргэл
    Иргэдийн зээл III сард 17.7 хувиар өсөж, ₮27.5 их наяд хүрээд байна
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 22 11:10
    284

    Зургийг: С.Батсайхан

    Шинээр олгосон зээлийн жигнэсэн дундаж хүү 2019 оноос хойших дээд түвшинд хүрлээ

    2026 оны I улирлын эцэст иргэдийн зээлийн өсөлт эрчимжсэн байна. Иргэдэд олгосон нийт зээл өмнөх оны мөн үеэс 17.7 хувиар өсжээ.

    2024 оноос хойш аажмаар удааширч байсан иргэдийн зээл гуравдугаар сард эргэн эрчээ авснаар өмнөх сараас 2.4 хувиар өсөж, 27.5 их наяд төгрөг хүрсэн байна. Хэдий тийм боловч Төв банкнаас хэрэгжүүлж буй хэрэглээний зээлийг хязгаарлах бодлогын хүрээнд зээлийн өсөлт цаашид саарах хандлагаа үргэлжлүүлэх төлөвтэй байгаа юм.

    22-1.JPG

    Тухайн секторын чанаргүй зээлийн хэмжээ өнгөрсөн оны эцсээс хойш огцом өөрчлөлтгүй, 3.6 орчим хувьтай байна.

    Түүнчлэн гуравдугаар сард шинээр олгосон зээлийн жигнэсэн дундаж хүүгийн түвшин 2019 оноос хойших дээд цэгт хүрч, 18.3 хувьтай тэнцэж буй.

    22-2.JPG

    Арилжааны банкнуудад иргэдийн байршуулсан төгрөгийн хадгаламжийн дүн сүүлийн гурван сар дараалан нэмэгдэж, 21.8 их наяд төгрөг хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 16.1 хувиар өссөн үзүүлэлт болж байгаа юм.

    Шинээр татсан хадгаламжийн жигнэсэн дундаж хүүгийн түвшин 11.7 хувьд хүрч, сүүлийн нэг жил орчмын хугацааны дээд түвшинд хүрчээ. Үүнээс 10-12 сарын хугацаатай хадгаламжийн хүү хамгийн өндөр буюу 14.1 хувь байна.

    Cэтгэгдэл бичих