
Зургийг: Alisha Jucevic/Bloomberg
(Bloomberg) -- “SpaceX” компани хиймэл оюуны кодчиллын стартап “Cursor”-ийг энэ оны эцсээр 60 тэрбум ам.доллароор худалдан авах эсвэл хамтран ажилласны төлбөрт 10 тэрбум ам.доллар төлөхөөр тохиролцсон гэж мэдээллээ.
Энэ оны эцсээр IPO хийхээр төлөвлөж буй “SpaceX” компани саяхан Илон Маскийн “xAI”-тай нэгдсэн юм. “xAI” нь кодчиллын технологи дээр өрсөлдөгчдөөсөө хоцорч буй тул компанийг эхнээс нь сэргээн босгоно гэж Илон Маск амлаж байв.
Илон Маск гуравдугаар сард ажилтнуудаа цомхотгох шийдвэр гаргаж, чадварлаг инженерүүдийг “Cursor”-оос өөрийн компанидаа элсүүлэн авсан байна.
“Cursor” зах зээлийн үнэлгээгээ 50 тэрбум ам.доллароор үнэлж, хоёр тэрбум орчим ам.доллар босгохоор хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр хийж байсан юм. “Nvidia” болон “Andreessen Horowitz” компани дээрх хэлэлцээрт оролцохоор төлөвлөж байжээ.