logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Энтертайнмент
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    “Netflix” компани “Goldman”-ийн эзэмшилд очсон жижиг кино студийг худалдан авахыг зорьж байна
    John Gittelsohn, Lucas Shaw, Thomas Buckley
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 22 10:00
    143

    Зургийг: Bing Guan/Bloomberg

    (Bloomberg) -- “Warner Bros. Discovery”-ийг худалдан авах хэлэлцээрийг саяхан орхисон “Netflix” компани Лос Анжелес дахь түүхэн кино студи болох “Radford Studio Center”-ийг маш бага үнээр худалдан авахыг зорьж байгаагаа мэдээллээ.

    “Radford Studio Center” 2021 онд 1.85 тэрбум ам.доллароор зарагдаж байсан ч эзэмшигчид нь нэг тэрбум гаруй ам.долларын өр төлбөрөө төлж чадахгүйд хүрч, “Goldman Sachs” зэрэг зээлдүүлэгчийн эзэмшилд очоод байгаа аж.

    “Radford Studio Center”-ийг худалдах эцсийн үнэ тогтоогдоогүй байгаа бөгөөд хоёр тал хэлэлцээрийн ширээний ард хараахан суугаагүйг ойрын эх сурвалж мэдээлсэн байна.

    Эх сурвалжуудын мэдээлснээр “Netflix” компани тус студийг 2021 он худалдсан үнийн дүнгийн гуравны нэгд ч хүрэхгүй үнээр худалдан авахыг зорьж буй аж.

    Cэтгэгдэл бичих