logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Хулан
    НҮБ-ын шинэ 10 жилийн хөтөлбөр далайд гарцгүй орнуудын өрсөлдөх чадварыг тодорхойлж байна
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 21 15:10
    138

    Зургийг: un.org

    Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын дэд бүтцийн хоорондын холболтыг сайжруулах зорилгоор дэд бүтцийн чанарыг ерөнхийд нь сайжруулах чиглэлд тодорхой ахиц гарсан ч сорилтууд хэвээр байгааг хөтөлбөрт онцлов

    Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хөгжлийн шинэ 10 жилийн төлөвлөгөө буюу НҮБ-ын "2024-2034 оны Авазагийн үйл ажиллагааны хөтөлбөр"-ийн хэрэгжилт олон улсын анхаарлын төвд байна.

    Монгол Улс энэ хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож байгаа бөгөөд худалдаа, тээвэр, логистикийн бүтцийн шинэчлэл нь өрсөлдөх чадварыг тодорхойлох гол хүчин зүйл болох юм. Тус хөтөлбөр нь далайд гарцгүй орнуудын хамгийн том сорилт болох тээврийн өндөр зардал, хил гаалийн саатал, дамжин өнгөрөх орны хамаарлыг бууруулах зорилготой.

    Мөн бүс нутгийн транзит коридоруудыг хөгжүүлэх, дижитал худалдаа, логистикийн шинэчлэлийг эрчимжүүлэхийг чухалчилж байна. Энэ асуудлыг тайлбарлахдаа Тайландын “Thammasat University”-ийн логистик, тээврийн тэнхимийн профессор Рут Баномёнг “Монгол Улсын нөхцөлд хамгийн том сорилт нь зөвхөн дэд бүтэц бус, харин процессын саатал, мэдээллийн дутагдал” гэдгийг ярилцлага өгөх үедээ онцолж байв.

    Монгол Улсын хувьд уул уурхайн экспортын өрсөлдөх чадвар нь урт транзит зам, өндөр тээврийн зардал, хил дээрх саатлаас шууд хамааралтай. Энэ нь Монголын худалдааны өртгийг олон улсын түвшинд харьцуулахад мэдэгдэхүйц өндөр байлгах шалтгаан болж байна.

    Монгол Улс дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд нэгдэж орох эхний алхам бол хөрш орнуудтайгаа тогтмол харилцах, мэдээлэл солилцох явдал бөгөөд хил нээгдэх, хаагдах цагийн хуваарийг уялдуулах нь чухал гэдгийг салбарын судлаач тодотгож байв.

    2024-2034 оны Авазагийн үйл ажиллагааны хөтөлбөрт онцолж буй бас нэгэн чухал асуудал бол далайд гарцгүй орнуудын тээвэр, логистикийн зардлын бодит тоон мэдээлэл хангалтгүй байгаа явдал юм.

    Монгол Улсын хувьд уул уурхайн экспортын тээврийн өртөг, хил дамжих хугацаа, транзит улсын тариф зэрэг үзүүлэлтүүд нэгдсэн, стандартчилсан хэмжилтгүй байгаа нь өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж байна. Иймд Авазагийн зорилтуудын хүрээнд Монгол шиг орнуудад хамгийн түрүүнд шийдэх асуудал нь зөвхөн дэд бүтэц бус, харин тээврийн өртгийг хэмжих, задлан шинжлэх нэгдсэн мэдээллийн системийг бүрдүүлэх шаардлагатайг мэргэжилтнүүд онцолж буй.

    Cэтгэгдэл бичих