
Зургийг: Qilai Shen/Bloomberg
(Bloomberg) -- БНХАУ-ын гуравдугаар сард импортолсон хөнгөн цагааны гол түүхий эд болох хөнгөн цагааны ислийн хэмжээ сүүлийн хоёр жилийн дээд түвшинд хүрч өссөнийг тус улсын Үндэсний статистикийн товчоо мэдээллээ.
Өнгөрсөн сард тус улс 338 мянган тонн хөнгөн цагааны исэл импортолсон нь хоёрдугаар сартай харьцуулахад 87 хувиар өссөн төдийгүй өмнөх оноос 30 дахин өндөр дүн болж байна.
Персийн булан дахь дайны улмаас Ойрх Дорнодын хайлуулах үйлдвэрүүдэд хүргэгдэх байсан карго тээвэр хөнгөн цагаан үйлдвэрлэлээр тэргүүлэгч БНХАУ-д нийлүүлэгдсэн нь түлхэц болжээ.
Дайны нөхцөл байдал БНХАУ дахь тус түүхий эдийн нийлүүлэлтийн илүүдлийг өсгөхийн зэрэгцээ хайлуулах үйлдвэрүүдийн ашгийн зөрүүг өндөр түвшинд хадгалагдахад нөлөөлж байна. Үүний үр дүнд БНХАУ-ын хөнгөн цагааны үйлдвэрлэл эрс өсөж, тун удахгүй экспорт нь эрчимжих төлөвтэйг шинжээчид онцолжээ.
Түүнчлэн дотоодод нь нөөц хуримтлагдаж, эдийн засгийн өсөлт удаашрах үед үйлдвэрлэгчдэд дэмжлэг болох боломжтойг тодотгож байна.