logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    М.Эрхэс
    “Rio Tinto”-ийн зэсийн олборлолт 9 хувиар өсөж, Оюутолгойн гарц гол түлхэц болсныг онцоллоо
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 21 10:35
    735

    Зургийг: SeongJoon Cho/Bloomberg

    Rio Tinto: Монгол Улсын Засгийн газартай яриа хэлэлцээ үргэлжилж байна, хэд хэдэн сонголт бий

    “Rio Tinto” группийн зэсийн олборлолт оны эхний улиралд есөн хувиар өссөнийг тайлагналаа. Энэ хугацаанд нийт 229 мянган тонн зэс олборложээ.

    Үүний зэрэгцээ он гарснаас хойш 24 хувиар өсөөд буй тус компанийн хувьцааны ханш мягмар гарагийн Австралийн арилжааг бага зэргийн уналттай эхлүүлж байна.

    “Rio Tinto”-ийн Чили улсад байрлах “Escondida” уурхайн хүдрийн агуулга буурч, гарц нь багассаар байгаа энэ үед Оюутолгойн гарц энэхүү уналтыг нь нөхөхөд гол үүрэг гүйцэтгэж байгаа аж. “Rio Tinto” компанийн хувьд 2028 оноос эхлэн “Оюутолгой” төслөөс жилдээ хагас сая тонн зэс олборлох зорилготой байгаа юм.

    “Оюутолгой зэсийн уурхайн хүчин чадал төлөвлөгөөний дагуу нэмэгдэж, хөнгөн цагааны бизнес мөн дахин өндөр гүйцэтгэлтэй байлаа” гэж тус компанийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт онцолж байна.

    “Оюутолгой” төслийн үйл ажиллагаа шат ахихад саад болж буй лицензийн асуудалд “Rio Tinto”-ийн зүгээс Монгол Улсын Засгийн газартай яриа хэлэлцээ үргэлжилсээр байгааг мэдэгдэв.

    “Entrée Resources”-ийн эзэмшилд буй лицензийн шилжүүлэг дуусах хугацаанаас хамаарч уурхайн төлөвлөгөөний хэд хэдэн сонголттой байгаа гэж үзсэн байна. Тухайлбал: “Панел 1” эсвэл гүний уурхайн “Панел 2”-ийн өмнөд хэсгийг түрүүлж олборлох боломжтой байгаа гэж онцоллоо.

    “Rio Tinto” компанийн гол бизнес болох төмрийн хүдрийн олборлолт нь өмнөх оны мөн үеэс 13 хувиар өсөж, оныг сайн гүйцэтгэлтэй эхлүүлсэн юм.

    Cэтгэгдэл бичих