logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    "SK Hynix", "Samsung"-ийн хувьцааны ханш өссөнөөр “Kospi Index” дээд түвшинд хүрлээ
    Sangmi Cha
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 21 09:50
    148

    Зургийг: SeongJoon Cho/Bloomberg

    Хиймэл оюуны эрэлт эрчимжиж, компаниудын ашиг нэмэгдэх хүлээлт өсөлтөд түлхэц болов

    (Bloomberg) -- БНСУ-ын хөрөнгийн зах зээлийн жишиг “Kospi Index” дээд түвшинд хүрч өслөө. АНУ Иран энхийн хэлэлцээр байгуулах асуудалд өөдрөг хүлээлт бий болсон, мөн хиймэл оюуны салбар дахин эрчийг авах хүлээлттэй холбоотойгоор ийнхүү эрчимжсэн байна.

    Өсөлтөд тус улсын “Samsung Electronics” болон “SK Hynix” зэрэг чип үйлдвэрлэгчийн хувьцааны ханшийн өсөлт гол дэмжлэг болжээ. Ингэснээр Ираны дайн эхэлснээс хойших бүх алдагдлаа нөхлөө.

    KOSPI.png

    “Kospi Index” индекс мягмар гарагт арилжаа нээгээд 2.2 хүртэлх хувиар өсөж, одоогийн байдлаар 6300 нэгжийг давсан хөдөлгөөнтэй арилжааг үргэлжлүүлж байна.

    Технологийн хувьцаанууд жин дардаг тус  индекс энэ онд 50 гаруй хувиар эрчимжсэнээр дэлхийн хэмжээнд хамгийн өндөр гүйцэтгэлтэй зах зээлүүдийн нэг болоод байгаа юм.

    Үүнээс гадна батлан хамгаалах болон эрчим хүчний тоног төхөөрөмжийн эрэлт, түүнчлэн хувьцаа эзэмшигчдийн өгөөжийг сайжруулах, компанийн засаглалыг бэхжүүлэх БНСУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй кампанит ажил 3.8 их наяд ам.долларын үнэлгээтэй тус улсын  хөрөнгийн зах зээлийн өсөлтийг дэмжиж байна.

    Cэтгэгдэл бичих