logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    Тим Кук Гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа бууж, Жон Тернус “Apple”-ийг удирдана
    Mark Gurman
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 21 09:25
    214

    Зургийг: Adam Gray/Bloomberg

    Жон Тернус Цахиурын хөндийн хамгийн алдартай бизнесүүдийн нэг болох “Apple” компанийн сорилттой, шинэ замыг чиглүүлэх хариуцлагатай үүрэг хүлээж байна

    (Bloomberg) -- “Apple” компанийн Гүйцэтгэх захирлаар 15 жил ажилласан Тим Кук энэ оны IV улиралд албан тушаалаа Техник хангамж хариуцсан захирал Жон Тернусд хүлээлгэн өгөхөөр болсныг мэдээллээ. Тим Кукийн хувьд “Apple”-ийн гүйцэтгэх удирдлагын үүргийг хамгийн удаан хугацаанд гүйцэтгэж,  дөрвөн их наяд ам.долларын бизнес босгожээ.

    Жон Тернус ирэх есдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн албан тушаалаа хүлээн авахаар болсныг тус компани мэдээлсэн байна. Өдгөө 50 настай Жон Тернус 2021 оноос хойш техник хангамж, инженерчлэлийн нэгжийг хариуцан ажиллаж байгаа аж. Бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд төвлөрөн “Apple”-д 25 жил ажилласан туршлагатай. Түүнийг Тим Кукийг залгамжлах хамгийн өндөр магадлалтай хүнээр нэрлэгдэж буйг “Bloomberg” өмнө нь мэдээлж байсан юм.

    Харин техник хангамж, инженерчлэлийн нэгжийг Жон Тернусын орлогч Том Мариеб хариуцна гэж ойрын эх сурвалж мэдээллээ.

    Жон Тернус ийнхүү Цахиурын хөндийн хамгийн алдартай бизнесүүдийн нэг болох “Apple” компанийн сорилттой, шинэ замыг чиглүүлэх хариуцлагатай үүрэг хүлээж байна. “Apple”-ийн санхүүгийн үзүүлэлт, зах зээлийн өсөлт хүчтэй хэвээр буй ч хиймэл оюуны технологид өрсөлдөгчдийнхөө ард хоцорсон хэвээр байгаа юм.

    "Жон Тернус техник сэтгэлгээ сайтай, ухаалаг, шинийг санаачлагч, шударга, нэр төртэй, удирдах арга барил сайтай нэгэн” гэж тус компанийн мэдэгдэлд дурджээ. Түүнчлэн “Apple”-д 25 жилийн хугацаанд оруулсан хувь нэмрийг нь үнэлж баршгүй бөгөөд тус компанийг цаашид удирдах хамгийн тохиромжтой хүн гэдэгт эргэлзэхгүй байна гэж Тим Кук онцолсон байна.

    Жон Тернус "Тим Кукийн арга барилаар компанийг удирдах хүлээлттэй байна” гэж “Apple”-д өмнө нь ажиллаж байсан захирлуудын нэг нь байр сууриа илэрхийлжээ. Хөрөнгө оруулагчид энэхүү мэдээллийг маш тайван хүлээж авсан байна.

    “Apple” компанийн хувьцааны ханш өмнөх өдрийн арилжааны эхэнд хоёр орчим хувиар унасан ч уналтаа бага зэрэг нөхөж хаав.  Нэгж хувьцаа нь 271.7 ам.доллароор үнэлэгдэж байна.

    Cэтгэгдэл бичих