
Зургийг: Qilai Shen/Bloomberg
(Bloomberg) -- БНХАУ-ын Төв банк бодлогын хүүгээ 11 дэх сардаа дараалан хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ. Тодруулбал: нэг жилийн хугацаатай зээлийн хүүгээ гурван хувьд, орон сууцны зээлийн жишиг болдог таван жилийн хүүгээ 3.5 хувьд хэвээр хадгалсан байна.
Тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт таван хувьтай буюу 2026 оныг хүчтэй эхлүүлсэн нь эдийн засгаа дэмжих багц арга хэмжээ хэрэгжүүлэх дарамтыг нь багасгаж буй. Мөн эрчим хүчний үнэ цойлсон, Ойрх Дорнодод нөхцөл байдал тодорхойгүй байгаа тул БНХАУ-ын Төв банк "хүлээх, ажиглах" байдалтай байгаа юм.
Харин эсрэгээрээ БНХАУ-ын Засгийн газар урт хугацааны төслүүдийнхээ санхүүжилтийг шийдэх бодлоготой байна. Тухайлбал: Сангийн яамных нь мэдээлснээр энэ долоо хоногт багтаан 12.5 тэрбум ам.долларын урт хугацаатай бонд гаргахаар төлөвлөжээ.
“Bloomberg”-ийн дата үзүүлэлтээс харахад энэ нь 2007 оноос хойших хамгийн өндөр үнийн дүн болж байгаа юм. БНХАУ-ын Засгийн газраас урт хугацааны бодлого баримталж буй нь тус улсын Төв банканд бодлогын хүүгээ хянах таатай нөхцөл бүрдүүлж буйг шинжээчид тодотгож байна.