logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Хулан
    ЭЗХЯ: 50 гаруй төслийг Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр заасан
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 20 15:00
    258

    Зургийг: Эдийн засаг, xөгжлийн яам

    “Төр, хувийн хэвшлийн түншлэл-хөрөнгө оруулалтын боломж” долоо хоног арга хэмжээ Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд эхэллээ

    Засгийн газраас хэрэгжүүлэх төслүүдийн урьдчилсан үнэлгээ хийгдсэнээс давхардсан тоогоор 50 гаруй төслийг Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийхээр заасныг Эдийн засаг, хөгжлийн яам мэдээллээ.

    Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр судлагдаж буй төслүүдээс онцолбол 593.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, Мөрөн-Улиастай чиглэлийн 261.8 км авто замын төслийн сонгон шалгаруулалт дуусаж, гэрээний хэлэлцээрийн шатанд явагдаж байгаа бол Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр замын төслийн урьдчилсан үнэлгээ хийгдээд байгаа аж. Одоогоор бүрэн шинжилгээний шатанд явж байна.

    Түүнчлэн Дархан-Алтанбулаг чиглэлийн хатуу хучилттай авто замыг өргөтгөн шинэчлэх төсөл, "Нэгдсэн сүлжээний горим тохируулах үүрэг бүхий 100 МВт хүртэлх хүчин чадалтай усан цэнэгт цахилгаан станц"-ын төсөл бүрэн шинжилгээний шатанд явагдаж байгаа ажээ.

    Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд “Төр, хувийн хэвшлийн түншлэл-хөрөнгө оруулалтын боломж” арга хэмжээний долоо хоногийг энэ даваа гарагаас эхлэн зохион байгуулж байна.

    Энэ үеэр төслүүдийн бүрэн шинжилгээ хийгдэж, хэлэлцээр хийгдсэн тохиолдолд Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчин бүрдсэн. Хууль эрхзүйн орчноос шалтгаалан саатах нөхцөл байхгүй гэдгийг Эдийн засаг, хөгжлийн яамны Төр, хувийн хэвшлийн газрын дарга Т.Баясгалан онцолсон юм.

    Cэтгэгдэл бичих