logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Батбуян
    Ираны дайн, ган гачиг зэргээс шалтгаалан улаанбуудайн үнэ эрс өсөв
    Hallie Gu, Eleanor Thornber
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 20 14:20
    141

    Зургийг: Heywood Yu/Bloomberg

    (Bloomberg) -- Өнгөрсөн долоо хоногийн арилжаагаар улаанбуудайн фьючерс ханш таван хувиар чангарсан нь сүүлийн хоёр сарын хамгийн огцом өсөлт боллоо.

    Ираны дайны улмаас бордооны нийлүүлэлт тасалдсан, цаг агаарын таагүй нөхцөл байдал үргэлжилж буй зэргээс шалтгаалан, улаанбуудайн нийлүүлэлтэд эрсдэл учирсан байна. Ялангуяа “Hard Red Winter” сортын улаанбуудайн үнэ үргэлжлэн өсөж, 2024 оны зургаадугаар сараас хойших дээд түвшиндээ хүрчээ.

    WHEAT.png

    АНУ-ын тариалангийн гол бүс нутгуудад ган гачиг үргэлжлэх төлөвтэй байгаа, мөн улаанбуудайн гол тариалагч, экспортлогч болох Австралид хөдөө аж ахуйн орцын хомсдол, хуурай цаг агаар үргэлжилж буй нь газар тариаланд сөргөөр нөлөөлж байна.

    Cэтгэгдэл бичих