logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    "Багануур" ХК: 2027 онд нүүрс олборлолтоо 5 сая тонн хүргэхээр төлөвлөж байна
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 17 13:40
    369

    Зургийг: Багануулр ХК

    “Багануур” ХК 2027 онд нүүрс олборлолтоо таван сая тонн хүргэхээр төлөвлөж буйгаа үйл ажиллагааныхаа тайландаа онцоллоо. Тодруулбал: 2025 онд 4.8 сая тонн нүүрс олборлож байснаас дөрөв орчим хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

    Тус компани 2025 онд 267 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой, 1.9 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаа тайлагнаад байна.

    Үндэсний аудитын газрын дүгнэлтээр 16.8 тэрбум төгрөгийн алдаа зөрчил илэрснийг мэдээлсэн ч тус компани аудитын тайлангийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй, маргаантай байгаагаа тайландаа дурджээ.

    “Багануур” ХК улсын эрчим хүчний нүүрсний хэрэглээний 47 хувь, төвийн бүсийн 52 хувийг дангаараа хангадаг. Хувьцааны 75 хувийг “Эрдэнэс Монгол”, 21.06 хувийг “Монголиан Нэшнл Коал”, үлдсэнийг нь жижиг хувьцаа эзэмшигчид эзэмшиж байна.

    Cэтгэгдэл бичих