logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Т.Тэргэл
    Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл I улиралд өмнөх оны мөн үеэс 61.2 хувиар өсөв
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 17 13:20
    224

    Зургийг: С.Батсайхан

    Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 18.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 75.3 хувиар өслөө

    Оны эхний улиралд аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 61.2 хувиар өслөө. Урьдчилсан гүйцэтгэлээр тус салбарын нийт үйлдвэрлэл 16.4 их наяд төгрөг хүрсэн байна. Үүнд уул уурхайн салбарын үйлдвэрлэл 13.6 их наяд төгрөг хүрч, 74.2 хувиар, цахилгаан хий, уур агааржуулалтын салбарын үйлдвэрлэл 1.2 их наяд төгрөг болж, 46.7 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

    17-1.JPG

    Уул уурхайн салбарт цайр, алт, зэс, төмөр болон чулуун нүүрсний биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 68.7 хувиар өссөн бол хайлуур жонш, газрын тос, хүрэн нүүрс, мөнгө зэрэг металлуудын хэмжээ 69 хувиар буурсан байна.

    Аж үйлдвэрийн салбарын улирлын нөлөөллийг арилгасан үйлдвэрлэлийн индекс гуравдугаар  сард 214 болж, өнгөрсөн оны мөн үеэс 14.1 хувиар буурчээ. Харин өмнөх сартай харьцуулсан индексийн түвшин 2024 оны тавдугаар сараас хойших дээд түвшинд хүрээд байна.

    17-3.JPG

    Уул уурхайн салбарын борлуулалт гуравдугаар сарын эцэст 15.7 их наяд төгрөг хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 93.8 хувиар өссөн үзүүлэлт боллоо.

    Гадаад зах зээлд эхний улирлын байдлаар хийсэн 14.2 их наяд төгрөгийн борлуулалтын 14.1 их наяд төгрөгийг нь уул уурхайн салбарын борлуулалт бүрдүүлжээ. Үүнийг бүтцээр нь авч үзвэл  34.6 хувийг нүүрс олборлолтын салбар, 62.9 хувийг металл, хүдэр олборлолтын салбар эзэлж байна.

    Cэтгэгдэл бичих