
Зургийг: Brent Lewin/Bloomberg
Хонконгийн биржид бүртгэлтэй “Mongolian Mining Corporation” компани 2026 оны эхний улиралд 2.5 сая тонн угаасан коксжих нүүрс борлуулснаа тайлагналаа. Энэ нь өмнөх оноосоо 60 гаруй хувиар өссөн үзүүлэлт болж байна.
Сүүлийн сард “Mongolian Mining Corporation”-ийн хувьцааны гүйцэтгэл сайжирч, он гарснаас хойших уналтаа нөхөхөд ойр байна. Мөн өнгөрсөн нэг жилийн хугацаанд тус компанийн хувьцааны ханш 80 гаруй хувиар өссөн нь HSI индексийн 23 хувийн өсөлтөөс хамаагүй өндөр гүйцэтгэл болж байгааг харж болохоор байна.
БНХАУ-ын гаалийн үзүүлэлтээс харахад тайлант хугацаанд “Mongolian Mining Corporation”-ийн борлуулах нүүрсний дундаж үнэ 75-80 ам.долларт тогтворжсон байх магадлалтай байгааг “Bloomberg Intelligence”-ийн шинжээч Андрю Чен мэдэгдлээ. Мөн 2026 оны цэвэр ашиг нь өнгөрсөн оныхоос эрс сэргэх суурь нөхцөл бүрдэж буйг дурджээ.
Үүнээс гадна “Mongolian Mining Corporation” оны эхний улиралд 8527 унц алт олборлосон байна. Энэ нь “Баянхөндий” төслийн олборлолт эхэлсэн өмнөх улирлаас 20 хувиар өссөн дүн болж буй бөгөөд борлуулсан алтны дундаж үнэ нь олон улсын жишигтэй ойр байжээ. Тухайлбал: тайланд хугацаанд нэг унц алтыг 4872 ам.доллароор борлуулсан нь 17 хувиар өндөр дүн болов.
Ираны дайн эхэлснээс хойш алтны үнэ уналттай байгаа ч түүхэн түвшинд хадгалагдаж байна.