logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ногоон хөгжил
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    BNEF: Төв Азийн сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ Узбекистан, Казахстанд төвлөрч байна
    Sofia Maia
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 17 09:50
    231

    Зургийг: Kanupriya Kapoor/Bloomberg

    BNEF -- Сэргээгдэх эрчим хүчний өсөлт Узбекистан, Казахстан хоёрхон улсад л төвлөрч байна. 2015 оноос хойш Төв Азийн улсуудад бий болсон сэргээгдэх эрчим хүчний нэмэгдэл хүчин чадлын 80 хувийг эдгээр улс дангаараа бүрдүүлж байна. 2030 он хүртэл энэ чиг хандлага үргэлжлэх төлөвтэй байгаа аж. 

    Бүс нутгийн эрчим хүчний хэрэглээг харвал шатах түлш дийлэнх хувийг бүрдүүлсэн хэвээр байна. Нүүрс, байгалийн хийн хэрэглээ улс орнуудын суурилагдсан хүчин чадлын 70 орчим хувийг, үйлдвэрлэлийн 80 орчим хувийг эзэлж байгаа юм.

    Харин зарим улс орон усан цахилгаан станцаас ихээхэн хамааралтай байна. Киргизстан болон Тажикстан улс үйлдвэрлэлийнхээ дийлэнхийг усан цахилгаан станцаас гаргаж авдаг. Энэ нь эдгээр улсыг улирлын чанартай хүчин зүйлүүдэд эмзэг болгож, сэргээгдэх эрчим хүчний бусад боломжийг хязгаарлаж байгааг анхаарууллаа.

    Үүнээс гадна бүс нутагт бодлогын хэрэгжилт жигд бус байгаа нь сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг улам бүр төвөгтэй болгож буй. Улс орнууд дуудлага худалдаа болон цахилгаан эрчим хүч худалдан авах гэрээ зэргийг нэвтрүүлсэн ч орон нутгийн зохицуулалтууд байнга өөрчлөгдөж, дотооддоо үйлдвэрлэсэн эд анги, түүхий эд ашиглах зэрэг шаардлага тавьж байгаа нь үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлэх эрсдэл дагуулж байна.

    Cэтгэгдэл бичих