
Зургийг: I-Hwa Cheng/Bloomberg
(Bloomberg) -- Хиймэл оюуны чипийн эрэлт нэмэгдсэнээр гуравдугаар сараар эцэслэсэн санхүүгийн улиралд “Taiwan Semiconductor Manufacturing” буюу TSMC-ийн цэвэр ашиг 58 хувиар эрчимжиж, 18 тэрбум ам.доллар хүрлээ.
“Nvidia”, “Apple” зэрэг томоохон компанийн гол чип нийлүүлэгч тус компанийн борлуулалтын орлого оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 35 хувиар нэмэгдсэн байна.
Ингэснээр Ойрх Дорнодын дайн эхлээд эхний долоо хоногууддаа хурдтай эрчимжиж буй хиймэл оюуны хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөгүй гэдгийн дохио боллоо.
“Alphabet”, “Amazon.com”, “Meta Platforms” болон “Microsoft” зэрэг компани энэ онд хиймэл оюуны хөрөнгө оруулалтад 650 тэрбум ам.доллар зарцуулахаа амласан юм. Хэдий тийм боловч дайны нөхцөл байдал сунжирвал чип үйлдвэрлэхэд чухал шаардлагатай эд ангиуд болон гели зэрэг түүхий эдийн нийлүүлэлт тасалдаж магадгүйг шинжээчид анхаарууллаа.