logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Унгарын шинээр сонгогдсон Ерөнхий сайд Төрийн өмчит хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийг хаахаа амлав
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 16 15:45
    77

    Зургийг: Akos Stiller/Bloomberg

    Унгар улсын дараагийн Ерөнхий сайдаар сонгогдсон Петер Мадьяр Засгийн газраа бүрдүүлснийхээ дараа тус улсын Төрийн өмчит хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдэд томоохон шинэчлэл хийж, үндэсний радио, телевизийн нэвтрүүлгийг зогсоохоор төлөвлөснөө зарлажээ.

    Парламентын сонгуульд илт давуу ялалт байгуулж, Ерөнхий сайд Виктор Орбаны 16 жил үргэлжилсэн засаглалыг дуусгавар болгоод буй "Тиса" намын дарга Петер Мадьяр лхагва гарагт Унгарын үндэсний телевиз болон радиод ширүүн уур амьсгалтай хоёр удаагийн ярилцлага өгснийхөө дараа дээрх мэдэгдлийг хийсэн байна.

    Ярилцлагын үеэр Петер Мадьяр хөтлөгчийг "Иргэдийн дунд айдас, цөхрөл үүсгэдэг байгууллагын төлөөлөл" хэмээн буруутгаж, мэдээний нэвтрүүлгийг нь БНАСАУ, Нацист Германы үеийн суртал нэвтрүүлэгтэй адилтгажээ. Мөн тус байгууллагын үйл ажиллагааг зогсоож, жинхэнэ олон нийтийн суваг болгон шинээр байгуулах болохоо илэрхийлсэн байна.

    Петер Мадьяр улсынхаа үндэсний радио, телевизэд жил хагас гаруйн хугацааны дараа ярилцлага өгсөн нь энэ болж байна. Сонгуулийн сурталчилгааны өдрүүдээр тус телевиз "Тиса" нам болон Петер Мадьярыг удаа дараалан ярилцлагад урьсан ч зөвшөөрөөгүйг Унгарын Төрийн өмчит хэвлэл, мэдээллийн MTVA агентлаг тайлбарлажээ.

    Унгарын "Republikon Institute"-ийн хоёрдугаар сард гаргасан судалгаагаар сүүлийн нэг жилийн хугацаанд үндэсний М1 телевизийн оройн хөтөлбөрөөр гарсан Петер Мадьярын тухай бүх мэдээний 96 хувь нь сөрөг агуулгатай байсан бол Виктор Орбаны тухай мэдээний 95 хувь нь эерэг байсан гэсэн үр дүн гарсан байна.

    Cэтгэгдэл бичих