logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эрчим хүч
    Нийтлэлийг хуваалцах
    Н.Болор-Эрдэнэ
    "ДЦС-3” ТӨХК: 2026 онд дулаан түгээлтээс ₮69 тэрбумын алдагдал хүлээхээр байна
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 16 15:30
    238

    Зургийг: Bloomberg TV Mongolia

    "ДЦС-3" ТӨХК засварлах санхүүжилт нь хүрдэггүй тул шийдэж өгөхийг салбарын сайдад уламжлав

    Нийслэлийн дулаан хангамжийн 30 хувь, цахилгаан хэрэглээний 10 хувь, үйлдвэрийн уурын 40 орчим хувийг хангадаг “Дулааны III цахилгаан станц” ТӨХК-ийн ихэнх тоног, төхөөрөмж нь хуучирсан тул шаардлагатай санхүүжилтийг төсөвт суулгаж өгөхийг Эрчим хүчний сайдаас хүссэн байна.

    Дулааны III цахилгаан станц нь хос турбинуудаа шинэчилж байж дулаан, цахилгаан үйлдвэрлэж, өвлийн ачааллыг давах боломжтой. Станцад ажиллаж буй найман турбины насжилт нь дууссан, ойролцоогоор 30-50 мянган цагаар илүү ажиллаж байгаа аж. Хэдий тийм боловч засвар, хөрөнгө оруулалтын санхүүжилт хүрэлцдэггүйг тус компани онцолж байна.

    Энэ хүрээнд шаардлагатай нэмэлт төсвийн асуудлыг судалж, шийдвэрлэх арга замыг тодорхойлж ажиллахаа Эрчим хүчний сайд илэрхийллээ.

    Дулааны III цахилгаан станц нь энэ онд нийт дулаан түгээлтээс 69 тэрбум төгрөгийн алдагдал хүлээнэ гэж тооцоолжээ. Учир нь усаар түгээх нэг гигакалори дулааны эрчим хүчийг 29,418 төгрөгөөр үйлдвэрлэдэг ч 3251 төгрөгөөр буюу ес дахин бага үнээр борлуулж байгаа аж. Түүнчлэн  38 тэрбум төгрөгийн авлагатай бол өр төлбөрийн хэмжээ нь 37.5 тэрбум төгрөг хүрсэн байна.

    Одоогоор эрчим хүчний салбарт эн тэргүүнд 600-700 тэрбум төгрөгийн богино хугацаат өр төлбөр хуримтлагдаад буйг салбарын яам мэдээлж байсан юм.

    2026-2027 онд шилжих өвөл оргил ачааллын үед 200 МВт-ын чадлын дутагдал үүсэх эрсдэлтэй тул яаралтай шинэ эх үүсвэрүүдийг ашиглалтад оруулахаар зорьж байгаагаа мэдээлж байв.

    Cэтгэгдэл бичих