logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Т.Тэргэл
    “ЛэндМН ББСБ” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн тоо он гарсаар 1500 орчмоор нэмэгджээ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 16 14:00
    218

    Зургийг: С.Батсайхан

    “Түмэн шувуут” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн тоо 2022 оноос хойш хоёр дахин өссөн байна

    Он гарсаар “ЛэндМН ББСБ” ХК хамгийн олон жижиг хувьцаа эзэмшигч нэмснийг ҮЦТХТ-ийн тайлангаас харж болохоор байна. Нэгдүгээр сараас хойш тус компанид 1500 орчим хөрөнгө оруулагч шинээр нэмэгдэж, нийт 13.4 мянган хувьцаа эзэмшигчтэй болжээ.

    2025 онд “ЛэндМН ББСБ” ХК-ийн ашигт ажиллагаа 10.3 хувиар өсөж, 98.4 тэрбум төгрөг хүрсэн байна. Нэгдүгээр сард хувьцааны ханш нь оргил түвшинд хүрч, зах зээлийн үнэлгээ нь 130 тэрбум төгрөг болж байсан юм. Харин хоёрдугаар сараас ханш нь эрс унасан хөдөлгөөнтэй байна.

    unnamed (1).jpg

    Түүнчлэн хөрөнгө оруулагчдын дунд “Түмэн шувуут” ХК-ийн хувьцаа өндөр эрэлттэй хэвээр байна. 2022 оноос хойш нийт хувьцаа эзэмшигчдийн тоо нь хоёр дахин нэмэгдэж, энэ оны байдлаар шинээр 1000 хөрөнгө оруулагч компанийн хувьцааг худалдан авчээ.

    Гуравдугаар сарын эхээр “Түмэн шувуут” нь 500 сая төгрөгөөр хувьцаагаа эргүүлэн худалдан авахаар зарласны дараа ханш нь тав хүртэлх хувиар өсөөд байсан ч эргэн буурсан хөдөлгөөнтэй байна.

    Үүнээс гадна “QPay Mongolia”, “Сэндли ББСБ” ХК болон “Монложистикс”-т хөрөнгө оруулсан жижиг хувьцаа эзэмшигчдийн тоо хамгийн ихээр нэмэгджээ.

    Харин ижил хугацаанд Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниудын том хувьцаа эзэмшигчдийн төвлөрөл бараг өөрчлөлтгүй байна. Хамгийн олон шинэ хувьцаа эзэмшигчтэй болсон компаниудаас “QPay Mongolia”-ийн том хөрөнгө оруулагчдын эзэмшиж буй хувь хэмжээ буурч, 81 хувиас 80.2 хувь болж буурсан үзүүлэлттэй байна.

    Cэтгэгдэл бичих