logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Батбуян
    Ираны дайны нөлөөг үл хамааран БНХАУ-ын ДНБ I улиралд 5 хувиар өсөв
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 16 12:00
    176

    Зургийг: AFP/Bloomberg

    БНХАУ-ын эдийн засаг шинжээчдийн тооцооллоос давж өслөө

    (Bloomberg) -- Оны эхний улиралд БНХАУ-ын эдийн засаг өмнөх оны мөн үеэс таван хувиар өслөө. Энэ нь шинжээчдийн таамгийг даваад зогсохгүй сүүлийн гурван улирлын хамгийн өндөр өсөлт болж байна.

    БНХАУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт сэргэсэн нь Ираны дайнаас үүдэлтэй сөрөг нөлөө одоогоор хязгаарлагдмал буйг илтгэж байна. Мөн тус улсын бодлого боловсруулагчид  яаран эдийн засгийг дэмжих арга хэмжээ авахаас зайлсхийх хугацаа олгож байна.

    Гуравдугаар сард БНХАУ-ын үйлдвэрийн гарц өмнөх оны мөн үеэс 5.7 хувиар эрчимжжээ. Мөн жижиглэн худалдааны борлуулалт нь 1.7 хувиар өссөн ч өмнөх хоёр сартай харьцуулахад удааширсан үзүүлэлтүүд болов.

    БНХАУ-ын макро эдийн засгийн гол үзүүлэлтүүд оны эхний улиралд сэргэснийг тус улсын Үндэсний статистикийн товчоо тодотголоо.

    Хэдий тийм боловч гадаад орчны тогтворгүй байдлаас гадна дотоодын эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэргүй байдал зэрэг хүчин зүйлсийг анхаарах хэрэгтэйг онцолсон байна.

    Cэтгэгдэл бичих