
Зургийг: Dhiraj Singh/Bloomberg
(Bloomberg) -- Брент төрлийн газрын тосны ханш баррель нь 95 ам.доллароос доогуур түвшинд хадгалагдаж байгаа бол WTI төрлийн газрын тос баррель нь 91 ам.доллар орчимд хэлбэлзэж байна.
АНУ болон Ираны тал гал зогсоох хэлэлцээрийг сунгах асуудлыг хэлэлцэж байгаа нь түүхий эдийн үнэ тогтворжиход нөлөөллөө.
Үүний зэрэгцээ өнгөрсөн долоо хоногт АНУ-ын түүхий газрын тос болон бусад боловсруулсан бүтээгдэхүүний нөөц буурсан үзүүлэлттэй гарсныг танилцуулав.
Ялангуяа Азийн худалдан авагчид нийлүүлэлтийн эх үүсвэр идэвхтэй эрэлхийлж буйтай зэрэгцэн гадаад зах зээлд эрэлт нэмэгдсэнээр АНУ-ын нийт газрын тос болон түлшний экспорт түүхэн дээд түвшинд хүрэхэд түлхэц болсныг тодотгож байна.
Мөн сүүлийн байдлаар БНЭУ Иран улсаас дөрвөн сая орчим баррель газрын тос татсанаа мэдээллээ. Энэ нь сүүлийн долоон жилийн хугацаанд анхны импорт болж буй.
Вашингтоноос олгосон хөнгөлөлтийн хугацаа ирэх амралтын өдрүүдэд дуусахаас урьтаж Энэтхэг улс газрын тосны импортоо эрчимжүүлж байна.