logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Т.Тэргэл
    “JPMorgan” арилжааны орлогоо I улиралд $11.6 тэрбум хүргэж, дээд амжилтаа $2 тэрбумаар ахиулав
    Hannah Levitt
    Todd Gillespie
    Yizhu Wang
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 15 16:55
    204

    Зургийг: Michael Nagle/Bloomberg

    Зах зээлийн савлагааг ашиглаж “Citibank” арилжааны орлогоо 5.2 тэрбум ам.доллар хүргэлээ

    (Bloomberg) -- “JPMorgan Chase”-ийн арилжаалагчид I улирлын хамгийн өндөр орлоготой тайлангаа танилцууллаа. Энэ удаад тус компани өмнөх амжилтаа бараг хоёр тэрбум ам.доллароор давуулсан байна. Нийт арилжааны орлого нь 11.6 тэрбум ам.доллар хүрч, өмнөх оны мөн үеэс 20 хувиар өсжээ.

    Банкны арилжааны нэгжүүд бүгд шинжээчдийн таамгийг давсан үзүүлэлттэй улирлыг дуусгасан байна. Харин хувьцаа нь өчигдрийн арилжаагаар 0.8 хувиар буурчээ.

    “Citibank” ч мөн адил зах зээлийн савлагааг ашиглаж, арилжааны орлогоо нэмэгдүүлсэн байна. Тус банкны тогтмол орлоготой хэрэгслийн арилжааны нэгж 5.2 тэрбум ам.долларын орлоготой байсан нь 13 хувиар өссөн үзүүлэлт болов. Түүнчлэн хувьцааны арилжааны орлогоо 39 хувиар нэмэгдүүлж, 2.1 тэрбум ам.доллар хүргэснээр санхүүгийн хямралаас хойших дээд амжилтаа тогтоогоод байгаа юм. Даваа гарагийн арилжаагаар “Citibank”-ийн хувьцааны ханш 2.6 хувиар өсжээ.

    Харин “Wells Fargo”-ийн орлогын гол эх үүсвэр болох цэвэр хүүгийн орлого шинжээчдийн таамгаар 12.3 тэрбум ам.доллартой тэнцэж байсан ч 12.1 тэрбум ам.доллар гэж тайлагнажээ. Үүний дараа тус банкны хувьцааны ханш 4.8 хувиар буурсан байна. 

    Cэтгэгдэл бичих