logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    “Мах Импекс” ХК: Ирэх жилүүдэд экспортын борлуулалтад түлхүү анхаарч ажиллана
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 15 14:35
    157

    Зургийг: Мах Импэкс ХК

    “Мах импекс” ХК ирэх жилүүдэд экспортын борлуулалтад түлхүү анхаарч ажиллахаар төлөвлөж буйгаа үйл ажиллагааныхаа тайланд онцолсон байна.

    Өнгөрсөн онд тус компанийн борлуулалтын орлого өмнөх оноосоо 90 гаруй хувиар өсөж, 103.5 тэрбум төгрөг хүрчээ. Үүний 50 гаруй хувийг экспортын борлуулалтаас хийсэн байна.

    Мөн нийслэлийн хүн амын хэрэглээнд зориулж 837 тонн нөөцийн мах бэлтгэн борлуулснаа мэдээлэв.

    “Мах импекс” ХК 80 жилийнхээ ойн хүрээнд үйлдвэр болон зоорио шинэчлэхээр МИК-80 төсөл эхлүүлснээ онцолж байна. Төслийн хөрөнгө оруулалтад 30.2 тэрбум төгрөгийн зээл авснаа тайландаа тодотгожээ.

    Тус компанийн хувьцааны ханш сүүлийн  нэг сарын хугацаанд 3600-3850 төгрөгт арилжаалагдаж байна.

    Cэтгэгдэл бичих