
Зургийг: Э.Тэнгис
Хэрэглэгчдийн хэрэглээний чиг хандлага өөрчлөгдөж буй үед импортын бараа материал, тээврийн зардал өссөн зэрэг нь борлуулалтын орлого буурахад нөлөөлснийг “Талх чихэр” ХК 2025 оны үйл ажиллагааныхаа тайланд тодотгосон байна.
Тус компани 2025 онд 112 тэрбум гаруй төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан нь өмнөх оноос 13 орчим хувиар буурсан дүн болжээ.
Цаашид үйлдвэрлэлийн тоног, төхөөрөмжөө сайжруулах, хэрэглэгчдийн чиг хандлагад тохирсон ширхгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулалт түгээлтийн сувгаа тэлэх, нарийн боовны бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ шинэчлэх шаардлага байгааг дурдсан байна.
“Талх чихэр” ХК Төлөөлөн Удирдах Зөвлөлийн ердийн зургаа, хараат бус гурван гишүүнтэй. Мөн тус компанийн нийт хувьцааны 87.1 хувийг дөрвөн гол хувьцаа эзэмшигч эзэмшиж буйг тайландаа мэдээлжээ.